A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам /


2001 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 113



Сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:


1 . "Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


2. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газарт даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулж Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1995 оны 316 дугаар тушаалаар батлагдсан "Монгол улсад гадаад орны иргэнийг суралцуулах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                  САЙД                                                                        А.ЦАНЖИД


                                            2001 оны 4-р сарын 17-ний өдрийн улсын бүртгэлийн1730дугаарт бүртгэсэн