Хэвлэх DOC Татаж авах
ЖУРМЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРМЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ


2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 54



Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хянан үзээд ирүүлсэн 2002 оны 1/299 тоотын дагуу хуульд нийцүүлэх үүднээс ТУШААХ нь:


Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам” –ын гуравдугаар зүйлийн 3.1-ийн төгсгөлийн хэсгийг “гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлсөн баримт”


Дөрөвдүгээр зүйлийн 4. 2 – ын "....олгоно “ гэсний дараах хэсгийг "…Гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж 22500 төгрөгийг Байгаль хамгаалах сангийн дансанд тушаана” гэж тус тус өөрчлөн найруулсугай.


                                                                       САЙД                                                       У. БАРСБОЛД


                                                               2002 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн 1830 дугаарт бүртгэсэн.