Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-т аялал жуулчлал явуулах журам, ТХГН-д үзүүлэх ажил үйлчилгээний нэг у

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-т аялал жуулчлал явуулах журам, ТХГН-д үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам/


2002 оны 6 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 117



“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 2-ын 2, 11 дүгээр зүйлийн 6, 17 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 7, “Аялал жуулчлалын тухай” Монгол улсын хуулийн 2 дугаар зүйлийн 3 дугаар заалт, Монгол улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын гуравын 17-гийн “в” заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:


1. “Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-т аялал жуулчлал явуулах журам”-ыг 1 дүгээр, “ТХГН-д үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам”-ыг 2 дугаар, ТХГН-т үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх тасалбарын загварыг 3 дугаар, ТХГН-т мөрдөх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсний хэмжээг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/, Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Энхтүвшин/-т даалгах нь:


А/ Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх тасалбарын хуудсыг нэгдсэн журмаар хэвлүүлж, хамгаалалтын захиргаадад хүргүүлэх арга хэмжээ авсугай.


Б/ Батлагдсан журмыг хэрэгжүүлэх, биелэлтэд нь болон үнэ тарифын мөрдөлтийн байдалд хяналт тавьж ажилласугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам, загвар батлах тухай” Байгаль орчны сайдын 1995 оны 94, 1996 оны 43 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                                                                    САЙД                                     У.БАРСБОЛД


                                             2002 оны 8 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 1896 дугаарт бүртгэсэн