A

A

A

Бүлэг: 1979

/СС-ын 2015 оны 218-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож буй гадаадын тусламжийн хөрөнгийг бүртгэх журам /

2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 440

Монгол Улсын Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.4, "Гаалийн тарифын тухай хууль"-ийн 21 дүгээр зүйлийн 1.5, "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бараа, бүтээгдэхүүний хэлбэрээр олгож буй гадаадын тусламжийн хөрөнгийг бүртгэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2 Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /О.Эрдэмбилэг/, Улсын Гаалийн Ерөнхий газар /Б.Баттөмөр/-т

тус тус даалгасугай.