A

A

A

Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ



ЖУРМУУД БАТЛАХ ТУХАЙ /Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, 



2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр


                Дугаар 214

                                  


Улаанбаатар хот 






Ашигт малтмалын тухай хуулийн 10 зүйл, Үйлдвэр, худалдааны сайдын Зөвлөлийн 10 дугаар хуралдааны зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:



1. “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хүлээн авах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг хийх заавар, тавих шаардлага”-ыг 2 дугаар хавсралтаар, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг 3 дугаар хавсралтаар, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 4 дүгээр хавсралтаар, “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г 5 дугаар хавсралтаар, “Газар өмчлөгч эзэмшигч нь өөрийн эзэмшлийн талбайгаас ашиг олох зорилгогүйгээр ашиглаж болох түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах журам”-ыг 6 дугаар хавсралтаар, “Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам”-ыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.



2. Энэхүү батлагдсан журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар /Ц.Даваадорж/, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /Л.Болд/-т даалгасугай.


                                            



 

          САЙД                                                         Б.ЖАРГАЛСАЙХАН


                                                    


Улсын бүртгэлийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2694-рт бүртгэсэн.


/Уг тушаалын 1, 4, 5, 6 дугаар хавсралтууд нь УУХҮС-ын 2016.10.05-ны өдрийн А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон/