Хэвлэх DOC Татаж авах
ЖУРМУУД БАТЛАХ ТУХАЙ/ Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр д

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРМУУД БАТЛАХ ТУХАЙ/ Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хүлээн авах, 1:50 000 машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг хийх заавар, тавих шаардлага, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, “Газар өмчлөгч эзэмшигч нь өөрийн эзэмшлийн талбайгаас ашиг олох зорилгогүйгээр ашиглаж болох түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах, “Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам /


2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 214



Ашигт малтмалын тухай хуулийн 10 зүйл, Үйлдвэр, худалдааны сайдын Зөвлөлийн 10 дугаар хуралдааны зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:


1. “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хүлээн авах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг хийх заавар, тавих шаардлага”-ыг 2 дугаар хавсралтаар, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг 3 дугаар хавсралтаар, “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 4 дүгээр хавсралтаар, “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г 5 дугаар хавсралтаар, “Газар өмчлөгч эзэмшигч нь өөрийн эзэмшлийн талбайгаас ашиг олох зорилгогүйгээр ашиглаж болох түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах журам”-ыг 6 дугаар хавсралтаар, “Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам”-ыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэхүү батлагдсан журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар /Ц.Даваадорж/, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /Л.Болд/-т даалгасугай.


                                                      САЙД                                                         Б.ЖАРГАЛСАЙХАН


                                                     Улсын бүртгэлийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2694-рт бүртгэсэн.