Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох журам / Хамтарсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрын 405,А-70,А/294,А/157 дугаар тушаалаар хүчингүй болсон

 Хамтарсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрын 405,А-70,А/294,А/157 дугаар тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, НИЙГМИЙ ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ 


/ Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох журам /


2002 оны 3 дугаар сарын 14-ний өдөр                                                                                          


Дугаар 61/А31/31/69                                                              

Улаанбаатар хот



 



Төрийн албан хаагчид зэргийн нэмэгдэл олгох журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 8 дугаар зүйл, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэн, идэвх санаачилгыг хөхүүлэн дэмжиж, боловсрол, мэргэжлийн түвшин, авьяас чадавх, дадлага туршлага, бүтээлч сэтгэлгээний түвшинг баталгаажуулах зорилгоор ТУШААХ нь:



1. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.



2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтний мэргэшил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг олгох сургалтыг баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Хөдөө аж ахуйн их сургууль, ШУТИС-ийн Хүнс-Биотехнологийн сургуулийн сургалтын баазад тулгуурлан зохион байгуулж байхыг Хөдөө аж ахуйн их сургууль /Н.Алтансүх/, ШУТИС-ийн Хүнс-Биотехнологийн сургууль Г.Гомбо/-д зөвшөөрсүгэй.



3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтний мэргэжлийн онол, арга зүйн болон эрх зүйн мэдлэгийн түвшин, мэргэшлийн зэрэг ур чадварын түвшин тогтоох ажлыг зохион байгуулж ажиллахыг тухайн байгууллагын эрх баригчдад даалгасугай.



4. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 1997 оны 3 дугаар сарын 21-ний А/46, А/109, 95 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


5.Энэхүү тушаалыг 2002 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


                                                  


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД                                  ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД 


                                                                    Ч.УЛААН                                                                           Д.НАСАНЖАРГАЛ


                                       НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД             БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД


                                                      Ш.БАТБАЯР                                                                                               А.ЦАНЖИД


                                                         


2003 оны 4 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 1832 дугаарт бүртгэсэн