A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРМУУД БАТЛАХ ТУХАЙ БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРМУУД БАТЛАХ ТУХАЙ /Цэцэрлэг, сургуулийн багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм, Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм/

1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 130

Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5; 15 дугаар зүйлийн 3; 19 дүгээр зүйлийн 2; 21 дүгээр зүйлийн 7; Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1." Боловсролын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтын ёсоор, "Цэцэрлэг, сургуулийн багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор, "Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм"-ийг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /1-р хавсралтыг БСШУ-ны сайдын 2002.11.19-ний өдрийн 333-р тушаалаар хүчингүй болгосон/

2.Боловсролын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журмыг нийт багш, суралцагч, эцэг эхэд танилцуулан зохиох бэлтгэлийг хангаж, 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөн ажиллахыг аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3.Боловсролын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журмын хэрэгжилтийг зохицуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Алтангэрэл), хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (Л.Баттулга), энэхүү журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг 'Боловсролын хөгжлийн сургууль (Б.Жадамба), журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн улсын хяналтын алба (Н.Пүрэвжав -д тус тус даалгасугай.

4.Эдгээр журмууд гарсантай холбогдуулан Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1995 оны 258 дугаар тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журам", 1995 оны 228 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Цэцэрлэг, сургуулийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн дүрэм", 209 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуулийн сурагчийн дүрэм", 20 7 дугаар тушаалаар баталсан " Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах аргын нэгдлийн ажлын үндсэн чиглэл"-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.