A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд төрийн онцгой анхааралд байх шаардлагатай асуудал болохыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ыг үндэслэн Засгийн газарт чиглэл болох нь:

1.Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтыг мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах бүтцийг зохион байгуулж, үйл ажиллагаатай нь холбогдон гарах бусад асуудлыг шийдвэрлэх;

2. Үйлдвэрлэлт, борлуулалтын бүх шатанд хүнсний чанар, аюулгүй байдлын дотоод хяналтын тогтолцоог бий болгох арга хэмжээ авах;

3.Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтын үндэсний лавлах лаборатори байгуулж, хүнсний бүтээгдэхүүний хяналтын лабораторийн сүлжээг бэхжүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.ЭНХБАЯР