A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам /БОАЖС,ЭМС,ОБЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар са
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам /БОАЖС,ЭМС,ОБЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 151/126/52

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6.1.2-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

"Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосугай.

Энэ тушаал гарсантай холбогдуулан журам батлах тухай Байгаль орчны сайдын 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД И.ЭРДЭНЭБААТАР