A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2005 оны 8 дугаар сарын 19 өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Сонгогчдын болон Монгол Улсын Засгийн газрын саналыг тусган боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Ерөнхйилөгчийн Тамгын газрын дарга /Т. Билэгт/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. ЭНХБАЯР