A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 269

Улаанбаатар хот

Монгол Улсын "Усны тухай" хуулийн 1 дүгээр бүлгийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалт, 2 дугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1."Усны тоо бүртгэл явуулах журам"-ыг нэгдүгээр, "Уст цэгийг бүртгэх заавар"-ыг хоёрдугаар, "Газар доорхи болон гадаргын усны, усны барилга байгууламжийн бүртгэлийн маягт"-уудыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг усны тоо бүртгэл явуулах, үйл ажиллагааны чиглэлд мөрдөж ажиллахыг Усны хэрэг эрхлэх газар /Ц.Бадрах/, аймаг нийслэлийн байгаль орчны албаны дарга нарт даалгасугай.

З.Энэ журам батлагдсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 199 6 оны 192 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, ус усан орчны, усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын маягт А-1, А-2-ыг дөрөвдүгээр хавсралтаар шинэчлэн баталсугай.

САЙД И.ЭРДЭНЭБААТАР

Улсын бүртгэлийн 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2624 дугаарт бүртгэгдсэн.