A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2019.07.04-ний 6-1/4628 дугаар албан бичгээр УНБ-с хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2019.07.04-ний 6-1/4628 дугаар албан бичгээр УНБ-с хасалт хийсэн/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Журам, заавар, аргачлал батлах тухай/

2007 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.5, 28.16, 47.8 дахь хэсэг болон 52.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тендер үнэлэх заавар"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын нэг дэх хэсэгт батлагдсан журам, заавар, аргачлалыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгоор үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулж, гэрээ байгуулахад мөрдөж ажиллахыг бүх шатны захиалагч нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар /Х.Ганцогт/-т үүрэг болгосугай.