Хэвлэх DOC Татаж авах
Журам батлах тухай /Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах журам/

ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,  
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2010 оны 01 дүгээр сарын  21-ний өдөр              Дугаар 10/6                                         Улаанбаатар хот      

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

  “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  тухай хууль”-ийн 5.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Индексжүүлсэн малд хөтлөх бүртгэлийн маягт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцож  ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгад үүрэг болгосугай.

3. Энэ журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Я.Содбаатар/, Цагдаагийн ерөнхий газар /Д.Сандаг-Очир /-т даалгасугай.

4. “Бод малыг  индексжүүлсэн тамгын сүлжээнд хамааруулах  журам”-ыг  2010 оны 03 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсүгэй.

5. Энэ журам гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан “Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах тухай”  2005 оны 175/193 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН

ҮЙЛДВЭРИЙН   САЙД   Т.БАДАМЖУНАЙ

                                                         

 

         ХУУЛЬ, ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН

          САЙД   Ц.НЯМДОРЖ

                                                                               

Улсын бүртгэлд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3112 дугаарт бүртгэсэн