A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр зарлигаар хүчингүй болсон

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

ЦЭРГИЙН ТАНГАРАГ БАТЛАХ ТУХАЙ

1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 1 Улаанбаатар хот

1.Цэргийн тангаргийг дор дурдсанаар баталсугай.

"ЦЭРГИЙН ТАНГАРАГ"

БНМАУ-ын Зэвсэгт хүчний дайчин Би өвөг дээдсийнхээ ариун гал голомт, монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, ард түмэн, төр засагтаа андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, монгол цэргийн шилдэг уламжлалыг эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг чандлан хадгалж, төрийн хууль, цэргийн дүрмийг хатуу сахин биелүүлэхээ тангараглая.

Ардын цэрэг Би энэ тангарагтаа үнэнч явна.Хэрэв няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ.

2.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар зарлигаар батлагдсан "цэргийн тангараг"-ийг хүчингүй болгосугай.

БНМАУ-ын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ