A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

ЧИНГИС ХААНЫ ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Засгийн газарт чиглэл болгон зарлиг буулгах нь:

а/Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулах төслийг 1997 онд багтаан сонгон шалгаруулж, уг цогцолборын байршлыг тогтоох арга хэмжээ авсугай;

б/төр, олон нийт, иргэдийн санаачилгыг дэмжин хөрөнгийн эх үүсвэрийг хуримтлуулах үндсэн дээр Чингис хааны дурсгалын цогцолборын эхний хэсгийг 2000 онд багтаан дуусгах арга хэмжээ авсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулах тухай" БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 239 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН