A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам/

Хэвлэх

2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Боловсролын тухай хуулийн 28.1.7, Бага, дунд боловсролын тухай хуулийн 8.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ журмын дагуу 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэх сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд (Ч.Куланда), Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт)-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Чиглэл, түр журам батлах тухай" 2009 оны 62 дугаар тушаал, "Журам батлах тухай" 2008 оны 22 дугаар тушаал, "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2008 оны 150 дугаар тушаал, "Бодлого, төлөвлөгөө, бүтэц батлах тухай" 2006 оны 236 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 10 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3014 дугаарт бүртгэсэн

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/413

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мөрдөж буй хавсралтад заасан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хуулиар батлах эрх олгосон захиргааны хэм хэмжээний актыг яаралтай шинэчлэн батлуулахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт, Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т даалгасугай.

САЙДЛ.ЭНХ-АМГАЛАН



Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн А/413 дугаар тушаалын хавсралт

ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУШААЛЫН ЖАГСААЛТ

Тушаалын нэр, агуулга

Баталсан огноо, дугаар

Бүртгэлийн огноо, дугаар

1

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай "Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм" батлах тухай

2002.08.08

230

2002.08.15

1902

2

Журам шинэчлэн батлах тухай "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"

2009.04.16

131

2009.04.16

3014

3

Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай

2010.10.25

471

2010.11.19

3197

4

Журам шинэчлэн батлах тухай /Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах/

2018.04.03

А/168

2018.05.10

3895

5

Журам батлах тухай "Мэргэжлийн зэрэг олгох, хасах"

2018.12.20

А/812

2019.01.24

4178

6

Дүрэм шинэчлэн батлах тухай

"Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм"

2019.03.06

А/118

2019.07.17

4433

7

Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай

2019.07.05

А/430

2019.07.26

4439

8

Нийтлэг шаардлага батлах тухай /өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/

2020.03.27

А/152

2020.04.14

4753

---о0о---