A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журам/

2008 оны 3-р сарын 26-ны өдөр

Дугаар 120/51

Улаанбаатар хот

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, "Амьтны аймгийн тухай хууль"-ийн 12.3 дахь заалт, "Ан агнуурын тухай хууль"-ийн 7.1, 11.2.1 дэх заалт, "Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, ан амьтныг барих, тэмдэглэх ажлыг журамлах зорилгоор ТУШААХ нь:

1. "Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар /А.Энхбат/-т, амьтныг барьж, тэмдэглэх заавар боловсруулж, батлуулахыг Биологийн хүрээлэн /Ц.Жанчив/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

ЕРӨНХИЙЛӨГЧ Б .ЧАДРАА

Улсын бүртгэлийн 2008 оны 4 сарын 10-ны өдрийн 2895 дугаарт бүртгэв

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/453

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчны сайдын 1996 оны 214 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1996 оны 209 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1998 оны 56 дугаар тушаал, Байгаль орчны сайд, Шинжлэх ухааны академийн 2008 оны 120/51 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 411 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/250 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/354 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/361 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/18 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/444 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/302 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/809 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсон тушаалыг хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Цогтгэрэл/-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ