A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2017 оны А/215 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны А/215 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 211 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сонгон шалгаруулалт явуулах орон тооны бус комиссын бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Уг журмыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Сонгон шалгаруулалт явуулах орон тооны бус мэргэжлийн комисст даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 190 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ