A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

ЭРДЭМТЭН, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль"-ийн 17 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийг шинэчлэн байгуулсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн ажиллах журмыг 1 дүгээр хавсралтаар, бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Монгол Улсын Ерөнийлөгчийн 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 88 дугаар зарлигийг хүчингүйд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР