Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эдийн засгийн шинжилгээ хийх журам/

Улсын нэгдсэн бүртгэлийн 2010 оны 9 дүгээр

сарын 6-ны өдрийн 3187 дугаарт бүртгэв.

 

 

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙД, САНГИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

 

 

2010 оны 6 дугаар                                                                                                  Улаанбаатар

сарын 18-ны өдөр                                      Дугаар 110/137                                            хот

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Шүүхийн шинжилгээний тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Эдийн засгийн шинжилгээ хийх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (Ч. Алтанхишиг), аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2002 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн №173/155 тоот тушаал, “Заавар шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2002 оны 167 дугаар тушаал, “Магадлагааны ажлын нэг цагт ноогдох өртөг тогтоох тухай” Сангийн сайдын 2003 оны 325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                                                      ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

                                                                      ХЭРГИЙН САЙД                                        Ц.НЯМДОРЖ

 

                                                                      САНГИЙН САЙД                                        С.БАЯРЦОГТ