A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дүгээр зарлигаар хүчингүй болсон.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Дугаар 25 Улаанбаатар хот

ЭРДЭМТЭН, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 3 дугаар зарлигаар байгуулагдсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн Нийгм ийн бодлогын салбар зөвлөлөөс эдийн засгийн бодлогын салбар зөвлөлд шилжүүлэх гишүүдийг нэрсийг 1 дүгээр хавсралтаар, нийгмийн бодлогын салбар зөвлөлд шинээр оруулах гишүүдийн нэрсийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийн Нийгмийн бодлогын салбар зөвлөлийн ахлагчаар Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх П.Нямдаваа томилогдсон тул Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Батхишигийг тус салбар зөвлөлийн ахлагчийн үүргээс чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ