Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үнэ хямдруулан худалдан борлуулах журам/  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Үнэ хямдруулан худалдан борлуулах журам-ыг хавсралтаар баталсугай.< 2.Уг журмыг 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /М.Ганхүү/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 296 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг үнэ хямдруулан худалдан борлуулах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                                                                                        САЙД                                     Ц.НЯМДОРЖ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3181 дүгээрт бүртгэв.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН А/85 ДУГААР ТУШААЛААР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧЛЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНААР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ТУШААЛУУДЫГ УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛЭЭС ХАСАЖ, ХӨДӨЛГӨӨН ХИЙСЭН.