Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил дүгнэх журам/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ТУШААХ нь:

1.Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил дүгнэх журам-ыг нэгдүгээр хавсралтын, “Ажил дүгнэх үзүүлэлт”-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг нэг мөр ойлгож хэрэглэх асуудлаар орон нутагт зохих чиглэл өгч, журмын дагуу аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ажлыг энэ оны 7 дугаар сараас эхлэн хагас, бүтэн жилээр тогтмол дүгнэн Зохицуулах зөвлөлд танилцуулж байхыг ажлын алба /Г.Даштүдэв/-нд даалгасугай.

 

                                                                 САЙД, ЗОХИЦУУЛАХ

                                                                  ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                Ц.НЯМДОРЖ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2122 дугаарт бүртгэв.