A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 07 дугаар сарын 21-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 198



Монгол Улсын Их Хурлын 2004 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журам”-ын 3.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулахад төрийн захиргааны байгууллагуудаас гаргах эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн тооцоо мэдээллийн заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар,


Мал сүргийн эргэлтийн тооцоо маягт -1-ыг 2 дугаар хавсралтаар,


Газар тариалангийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд маягт - 2-ыг 3 дугаар хавсралтаар,


Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маягт - 3-ыг 4 дүгээр хавсралтаар,


Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл маягт - 4-ыг 5 дугаар хавсралтаар,


Боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл маягт - 5-ыг 6 дугаар хавсралтаар,


Худалдаа, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд маягт - 6-ыг 7 дугаар хавсралтаар,


Барилгын салбарын үзүүлэлтүүд маягт - 7-ыг 8 дугаар хавсралтаар,


Зам, тээвэр, аялал жуулчлалын салбарын үзүүлэлт маягт - 8-ыг 9 дүгээр хавсралтаар,


Мэдээлэл, холбооны салбарын хөгжлийн үзүүлэлт маягт - 9-ийг 10 дугаар хавсралтаар,


Цахилгаан дулааны үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд маягт - 10-ийг 11 дүгээр хавсралтаар,


Нийгмийн халамжийн үзүүлэлтүүд маягт - 11-ыг 12 дугаар хавсралтаар,


Нийгмийн даатгалын салбарын үзүүлэлт маягт - 12-ыг 13 дугаар хавсралтаар,


Хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө маягт - 13-ыг 14 дүгээр хавсралтаар,


Боловсрол, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл маягт - 14-ыг 15 дугаар хавсралтаар,


Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл маягт - 15-ыг 16 дугаар хавсралтаар,


Байгаль орчны салбарын үзүүлэлтүүд маягт - 16-ыг 17 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.


2. Батлагдсан заавар, маягтыг ашиглан тухайн жилийн болон дунд хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг тооцож, төлөвлөж байхыг Эдийн засгийн нэгдсэн бодлогын газар (Н.Энхбаяр)-т даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 155 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                 


САНГИЙН САЙД                                             Н.АЛТАНХУЯГ


                          


2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 2510 дугаарт бүртгэсэн.