A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАРИМ АН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАРИМ АН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Ан агнуурын тухай хууль тогтоомжийн зөрчлийн тоо өсөж, зарим ан амьтны нөөц хомсдож байгаатай холбогдуулан тэдгээрийг хамгаалах хийгээд агнах, барих, ангийн арьс болон агнуурын гаралтай бусад түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг журамлах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, "Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" засгийн газрын 2001 оны 37 дугаар тогтоолын 19 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Амьтны аймгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн Тул загасыг зах зээлийн болон худалдаа, нийтийн хоолны газар, цэг салбаруудад худалдаалахыг хориглосугай.

2. Ноолуурыг нь самнаж худалдах зорилгоор янгирыг агнах, барих зөрчил гарах болсонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг янгирын нөөц бүхий аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

а/ Янгирын нөөц, байршил бүхий гол газруудад байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байцаагчдыг томилон ажиллуулах,

3. Зах зээлийн газар болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хооронд ангийн арьс, бусад түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах тохиолдолд ан амьтныг агнах, барихад авсан эрхийн бичиг /зөвшөөрөл/, төлбөр хураамжийг төлсөн санхүүгийн баримтгүй бол ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга, Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газарт үүрэг болгосугай.

4. "Ан агнах, загас барих эрхийн бичиг"-ийн нөөц зарим аймаг, сумдад дууссан байдлыг харгалзан уг хуудсыг энэ оны эхний хагаст багтаан нэгдсэн журмаар хэвлүүлж тараах арга хэмжээ авахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/-д үүрэг болгосугай.

5. Ан агнах, загас барих эрхийн бичгийг хэвлүүлэхэд шаардагдах зардлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас олгохыг Сангийн тэргүүн А.Болатад зөвшөөрсүгэй.

6. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/, Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газрын дарга нарт даалгасугай.