A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн усны талаарх хэрэгжүүлэх бодлого, авах арга хэмжээнүүдийн төлөвлөлт, уг асуудлаар хамтран ажиллаж буй гадаадын төсөл хэрэгжүүлэгч зөвлөх компаниудтай харилцан хэлэлцсэн байдлыг үндэслэн өмнөх жилүүдэд Засгийн газраас гаргасан үндэслэл муутай, хэрэгждэггүй зарим шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгох шаардлагын үүднээс ТУШААХ НЬ:

1. Байгаль Орчны Сайдын "Түр норм батлах тухай" 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 153 тоот тушаалын гуравдугаар хавсралтад заагдсан "Хүн амын унд, ахуйн ус хэрэглээний түр норм" нь л/хоног нэгжээр томьёологдохдоо уг хэмжээ нь нэг хүнд, эсхүл нэг өрхөд оногдох эсэх нь тодорхойгүй, тухайн нормыг хэрэглэх сууцны ангилал нь бүрхэг, тодорхой бус, мөн уг тушаал гарснаас хойш өнөөг хүртэл холбогдох байгууллагууд нь хавсралтын гурав дахь нормыг (ус түгээгүүр, ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдсон сууц -230 л/хоног) огт хэрэглээгүй, харин хоёр дахь нормыг (ус түгээгүүр, ариутгах татуургын системтэй, усанд орох онгоцтой, тус бүрдээ халаах төхөөрөмжтэй сууц - 150 л/хоног) хэрэглэгдсээр ирснийг харгалзан энэ хавсралтын гурав дахь заалтыг хүчингүй болгосугай.

САЙД У.БАРСБОЛД

2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2273 дугаарт бүртгэсэн.