A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон./
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 49

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн төсвийн төслийн загвар"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн төсвийн төсөл боловсруулах заавар"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Д.Баасанхүү/, Төрийн сангийн газрын дарга /Х.Пүрэвсүрэн/, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Л.Цогтбаатар/-т, эдгээр заавар, загварыг 2005 оны 04 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

САЙД Н.АЛТАНХУЯГ

2005 оны 5 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлийн 2521 дугаарт бүртгэсэн.