A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх, охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэлийн заавар/ Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх, охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэлийн заавар/

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 99

Монгол улсын "Компанийн тухай" хуулийн 6 дугаар үйлийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Нэгдсэн санхүүгийн тайланг бэлтгэх, охин компанид оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэлийн заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зааврыг нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэх шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагад 2001 оноос эхлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаалаар батлагдсан зааврын талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс /Р.Батжаргал/-т даалгасугай.

2001 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1685 дугаарт бүртгэсэн.