A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /БХС, ЗТХС-ын 2018 оны А/96-57 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХС, ЗТХС-ын 2018 оны А/96-57 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 159/125

Улаанбаатар хотын "Буянт-Ухаа" дах олон улсын боомтоор тусгай аяллын агаарын тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалах үйл ажиллагаанд журам тогтоохын тулд ТУШААХ нь:

1. ""Буянт-Ухаа" дах агаарын замын олон улсын харилцааны хилийн боомт газарт тусгай аяллын тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалах заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Уг зааврыг мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн цэргийн удирдах газрын дарга, Хилийн Цэргийн командлагч хурандаа Д.Базарсад, Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга Ж.Ганбаатар нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 1998 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.