A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ЗААЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /СС, БХС-ын 2018 оны 141/-А/177-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС, БХС-ын 2018 оны 141/-А/177-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

1994 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131/428

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ЗААЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 5 дугаар заалт, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. Хилийн цэргийг удирдах газар /П.Сүндэв/-т даалгах нь:

1. Улсын хил хамгаалалтад оролцож хилийн манаа, харуулын үүрэг гүйцэтгэсэн хил хамгаалахад туслах хүчний гишүүнийг ажлын идэвх зүтгэл, ажилласан хугацааг харгалзан жилд 25 мянга хүртэл төгрөгийн урамшуулал олгосугай.

2. Туслах хүчний хилийн манаа, харуул болон хилийн эрлийн ажиллагаанд амины морь, хувийнхаа машин, мотоциклоор үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд уналгын хөлс, зарцуулсан шатахууныг олгохын зэрэгцээ тэднийг нэгдсэн сургалт, цугларалтад оролцох, хилчдийн хамт улсын хилд үүрэг гүйцэтгэх үед цэрэг нормоор үнэ төлбөргүй хооллож байсугай.