A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАМЫН ЧИГЛЭЛ, УРТЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗАМЫН ЧИГЛЭЛ, УРТЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 87

Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам"-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх зам ашигласны төлбөр авах авто замын чиглэл, уртын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Авто замаас төлбөр авах үйл ажиллагааны журам батлан гаргаж, төлбөр авах ажлыг зохион байгуулахыг Авто замын газар /Р.Буд/-т даалгасугай.

3.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаас төлбөр авах асуудлыг "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үлгэрчилсэн журам"-ын дагуу авч хэрэгжүүлэхийг аймаг, орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс хураасан төлбөрийг улсын чанартай замын санд төвлөрүүлж, төлбөр авах үйл ажиллагаа болон улсын чанартай авто замын засвар, арчлалтад зарцуулахыг Авто замын газар /Р.Буд/-т зөвшөөрсүгэй.