A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А-85 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2019 оны А-85 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх заавар/

2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/67

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 6.2.1, 6.2.2. "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8.3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх зааврыг нэгдүгээр, паразит өвчинтэй тэмцэх зааврыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх зааврыг 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөес эхлэн мөрдсүгэй.

3. Мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх зааврыг орон нутгийн мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, үйлчилгээний нэгжид хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар (П.Дамдиндорж)-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1998 оны А/31 дүгээр тушаалын нэг, хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгосугай.