A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 28/147/115 дугаар захирамж, тушаалд/- УДШ-ийн Ерөнхий шүүгч, ХЗДХС, УЕПрокурорын 2019 оны 41, А/03, A/19 хамтарсан тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны

11 дүгээр сарын 16-ны өдрийн 3288 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН

ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2011 оны 8 дугаар Улаанбаатар

сарын 31-ний өдөр Дугаар 109/146/144 хот

ЗААВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАН, ТУШААХ нь:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28/147/115 дугаар захирамж, тушаалаар баталсан "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар"-т дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.Зааврын 2.2.1 "Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал", 2.2.2 "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт", 5.1.2 "Улсын ерөнхий прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал", 5.2.1 "Нийслэл, дүүргийн прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн баримт, материал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт", 5.3.2 "Аймаг, сум буюу сум дундын прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн баримт, материал" гэсэн заалт бүрийн дараа ".., тэдгээрийн албан хэрэг хөтлөлтийн баримт;" гэж нэмсүгэй.

2.Зааврын 6.1-ийг "Шийдвэрлэсэн хэргийн баримт болон зааврын 8.4-т заасан бусад баримтыг салбар архив болон хөмрөг үүсгэгч байгууллагаас тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн нэгдүгээр улиралд тус тус багтаан жагсаалт гарган харьяа төрөлжсөн архивт хүлээлгэн өгөхөөр шилжүүлнэ" гэж, зааврын 8.3.6-г "насанд хүрээгүйчүүдтэй холбоотой хэрэг-эрүүгийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар" гэж, зааврын 8.5.1-ийг "эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал-3 жил", 8.5.2-ийг "прокуророос хэрэгсэхгүй болгосон хэргийг эрүүгийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар", зааврын 11.1-ийг "Төрөлжсөн архивууд нь архивт хадгалах хугацаа дууссан буюу түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолгүй баримтын жагсаалтыг гаргаж байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комиссоор хэлэлцүүлэн, материалыг Үндэсний төв архивын дэргэдэх Баримт, бичиг нягтлан шалгах арга зүйн комисс хянаж шийдвэрлэсний дараа устгах, устгасан баримтын жагсаалт, устгасан талаарх тэмдэглэл, актыг хурлын тэмдэглэлд хавсарган архивт байнга хадгална" гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3.Зааварт "1961, 1986 оны эрүүгийн хуулиудаар шийдвэрлэсэн хэргийн баримтын хадгалах хугацааг тухайн хэргийг шийдвэрлэсэн хуулийн зохих зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээг 2002 оны эрүүгийн хуулийн гэмт хэргийн ангилалд хамааруулан тооцож хадгалах хугацааг нь тогтоох" гэсэн 8.3.8, "шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан, өршөөж шийдвэрлэсэн хэргийн баримтын хадгалах хугацааг эрүүгийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар тогтоох" гэсэн 8.3.9, "прокурорын хяналтын үйл ажиллагааны явцад гарсан эрх зүйн баримт бичгүүд болон тэдгээрийн бүртгэлийг Прокурорын байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны салбарын жагсаалтад заасан хугацаагаар хадгалах" гэсэн 8.5.5 дахь заалтуудыг тус тус нэмсүгэй.

4.Энэхүү зааварт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Улсын ерөнхий прокурорын Тамгын Хэлтсийн дарга, Архивын Ерөнхий газрын дарга нарт тус тус даалгасугай.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ц.ЗОРИГ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД,

ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Д.ДОРЛИГЖАВ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны

11 дүгээр сарын 16-ны өдрийн 3288 дугаарт бүртгэв.

 

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН

ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

 

2011 оны 8 дугаар                                                                                                                                                                                                                                              Улаанбаатар

сарын 31-ний өдөр                                                                                            Дугаар 109/146/144                                                                                                                      хот

 

 

ЗААВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАН, ТУШААХ нь:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28/147/115 дугаар захирамж, тушаалаар баталсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-т дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.Зааврын 2.2.1 “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал”, 2.2.2 “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт”, 5.1.2 “Улсын ерөнхий прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал”, 5.2.1 “Нийслэл, дүүргийн прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн баримт, материал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт”, 5.3.2 “Аймаг, сум буюу сум дундын прокурорын хэрэгсэхгүй болгосон болон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэргийн баримт, материал” гэсэн заалт бүрийн дараа “.., тэдгээрийн албан хэрэг хөтлөлтийн баримт;” гэж нэмсүгэй.

2.Зааврын 6.1-ийг “Шийдвэрлэсэн хэргийн баримт болон зааврын 8.4-т заасан бусад баримтыг салбар архив болон хөмрөг үүсгэгч байгууллагаас тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн нэгдүгээр улиралд тус тус багтаан жагсаалт гарган харьяа төрөлжсөн архивт хүлээлгэн өгөхөөр шилжүүлнэ” гэж, зааврын 8.3.6-г “насанд хүрээгүйчүүдтэй холбоотой хэрэг-эрүүгийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар” гэж, зааврын 8.5.1-ийг “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал-3 жил”, 8.5.2-ийг “прокуророос хэрэгсэхгүй болгосон хэргийг эрүүгийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар”, зааврын 11.1-ийг “Төрөлжсөн архивууд нь архивт хадгалах хугацаа дууссан буюу түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолгүй баримтын жагсаалтыг гаргаж байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комиссоор хэлэлцүүлэн, материалыг Үндэсний төв архивын дэргэдэх Баримт, бичиг нягтлан шалгах арга зүйн комисс хянаж шийдвэрлэсний дараа устгах, устгасан баримтын жагсаалт, устгасан талаарх тэмдэглэл, актыг хурлын тэмдэглэлд хавсарган архивт байнга хадгална” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3.Зааварт “1961, 1986 оны эрүүгийн хуулиудаар шийдвэрлэсэн хэргийн баримтын хадгалах хугацааг тухайн хэргийг шийдвэрлэсэн хуулийн зохих зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээг 2002 оны эрүүгийн хуулийн гэмт хэргийн ангилалд хамааруулан тооцож хадгалах хугацааг нь тогтоох” гэсэн 8.3.8, “шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан, өршөөж шийдвэрлэсэн хэргийн баримтын хадгалах хугацааг эрүүгийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар тогтоох” гэсэн 8.3.9, “прокурорын хяналтын үйл ажиллагааны явцад гарсан эрх зүйн баримт бичгүүд болон тэдгээрийн бүртгэлийг Прокурорын байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны салбарын жагсаалтад заасан хугацаагаар хадгалах” гэсэн 8.5.5 дахь заалтуудыг тус тус нэмсүгэй.

4.Энэхүү зааварт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Улсын ерөнхий прокурорын Тамгын Хэлтсийн дарга, Архивын Ерөнхий газрын дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

                                                                               УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

                                                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮХИЙН

                                                                               ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                       Ц.ЗОРИГ

 

                                                                               ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД,

                                                                               ХЭРГИЙН САЙД                                                    Ц.НЯМДОРЖ

 

                                                                              УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

                                                                              ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

                                                                              ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ                                                Д.ДОРЛИГЖАВ