A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийхэд баримтл
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны 1-1/141 дүгээр албан бичгээр жагсаалтаас хассан/

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийхэд баримтлах зардлын норматив, Бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах жураи/

2000 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь :

1. "Дипломат болон консулын төлөөлөгчийн газруудад хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийхэд баримтлах зардлын нормативыг нэгдүгээр хавсралтаар, Бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журмыг 2 дугаар хавсралтаар баталж 2000 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэхүү арга хэмжээтэй холбогдон гарах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн тасаг, ДКТГ-ын тэргүүн нарт даалгасугай.

САЙД Н.ТУЯА

2003 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2073 дугаарт бүртгэсэн