A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 07 сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 8.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Жижиг аж ахуйн нэгжид мөрдөх нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан маягт, аргачлалыг 2002 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, татварын албадын дарга нарт даалгасугай.

3. Энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/-т даалгасугай.

2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2394 дугаарт бүртгэсэн.