A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СҮРЛЭН БАРИЛГЫН ТӨСВИЙН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2018 оны 198 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2018 оны 198 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

СҮРЛЭН БАРИЛГЫН ТӨСВИЙН ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 350

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дугаар заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2001 оны 7 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Сүрлэн барилгын төсвийн жишиг норм" /БНбД 81.10-01/-ыг хавсралтаар баталж, 2002 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн туршилтын журмаар 2 жилийн хугацаатайгаар мөрдүүлсүгэй.

2. Энэхүү нормын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/, "Нийгмийн хэрэглээг эрчим хүчээр үр ашигтай хангах төсөл" /МОН/97/301/-ийн зохицуулагч /С.Ганболд/-д даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1794 дугаарт бүртгэсэн.