Хэвлэх DOC Татаж авах
СУРГАЛТЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЦӨМ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

СУРГАЛТЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЦӨМ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр/


2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 115



Монгол улсын Засгийн газрын "Сургуулийн өмнөх боловсрол" хөтөлбөрийн 3.1.-ийн "А" зорилтыг шийдвэрлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.


2. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр батлагдан гарсантай холбогдуулан 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн засаг дарга, боловсрол соёлын төвийн


захирлуудад даалгасугай.


3. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан холбогдох зөвлөмж, гарын авлагыг энэ оны эхний хагас жилд багтаан боловсруулж гаргахыг Стратегийн удирдлага,


төлөвлөлтийн газар /Д.Гантөмөр/, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгч ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Мөнхжаргал/, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний


газар /Л.Баттулга/, Боловсролын мэргэжлийн хяналтын алба /Пүрэвжав/, УБИС-ийн харьяа Боловсролын хөгжлийн сургууль /Б.Жадамба/-д тус тус үүрэг болгосугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг өөрчлөн шинэчлэх чиглэл батлах тухай" Боловсролын сайдын 1991 оны 169 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                           САЙД                                     А..БАТТӨР


                                                2000 оны 5-р сарын 23 ны өдрийн улсын бүртгэлийн 1588 дугаарт бүртгэсэн.