Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 336/247



"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн хоёрдугаар бүлгийн 17.1.1 дүгээр заалт, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.


2. "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, тайланг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт үүрэг болгосугай.


3. "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдааид танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (О.Баяр) -т тус тус даалгасугай.


4. Батлагдсан төсөвт багтаан сургууль бүрт эмч ажиллуулах асуудлыг судлан 2007 онд багтаан шийдвэрлэхийг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.


БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД    Ө.ЭНХТҮВШИН                                            ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.ТУЯА 


                                          


Улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2755 дугаарт бүртгэсэн