A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2019 оны 217 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ,ТЭЭВЭР, БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ТАРИФТ ЦАЛИНГИЙН ЖИШИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан "Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1.3.9, 1.3.10, 1.3.11 дэх зорилт, Монголын Барилгачдын Y их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж барилга байгууламжийн төсөвт цалингийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, барилгын ажилчдын тогтвор суурьшил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Барилгын тухай хууль"-ийн 6.1.2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Барилга байгууламжийн төсөв зохиоход хэрэглэдэг "Барилгын ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг"-ийг хавсралтаар шинэчлэн баталж, 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" Барилга , хот байгуулалтын сайдын 2007 оны 210 дугаар тушаалын 2 дугаар заалтын "0,52" гэснийг "0,26" гэж өөрчилсүгэй.

3. Барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан ажилчдын цалингийн эх үүсвэр нэмэгдсэнтэй холбогдуулан барилгын мэргэжилтэй ажилчдыг 3 дугаар зэргийн, туслах ажилчдыг 1 дүгээр зэргийн хийснээрх тарифт цалингийн жишгээс багагүй хэмжээгээр цалинжуулж байхаар тогтоосугай.

4. Энэ тушаалын хавсралтаар баталсан тарифт цалингийн жишгийг "Зарим норм, нормативыг шинэчлэн батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 186 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан "Талбайн инженер техникийн ажилтны зэрэглэл, цалингийн итгэлцүүр"-т хамаарахгүй байхаар тогтоосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 дугаар тушаалын 1 , 3 дугаар заалтыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3080 дугаарт бүртгэсэн

/БХБС-ын 2019 оны 217 дугаар тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон/