A

A

A

Бүлэг: 1979

Дархан-Уул аймгийн 2008-02-06 өдрийн А/21 дүгээр захирамжаар хүчингүй болсон.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дугаар 66 Дархан

ЗАРДЛЫН НОРМАТИВ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт, Засгийн газрын 2007 оны 184 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативыг 1 дүгээр, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчдад бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын нормативыг 2 дугаар хавсралтын дагуу тус тус баталж 2008 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативыг 62900 /жаран хоёр мянга есөн зуун/ төгрөгөөр, үүнээс хувьсах зардлын нормативыг 46700 /дөчин зургаан мянга долоон зуун/ төгрөгөөр бусад хувьсах зардлын нормативыг 16200 /арван зургаан мянга хоёр зуун/ төгрөгөөр баталсаныг мөрдөж ажилласугай.

ЗАСАГ ДАРГА Д. ХАЯНХЯРВАА