Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ТОГТООЛ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


1997 оны 06 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 91



ТУШААХ нь:


1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 7 дугаар заалт болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дугаар заалттай холбогдуулан гарсан “Журам, загвар батлах тухай” Байгаль орчны сайдын 1996 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар тушаал,


“Улсын тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажил явуулах журам батлах тухай” Байгаль орчны сайдын 1996 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар тушаал гарсантай холбогдуулан “Бүх төрлийн эрэл хайгуул, шинжилгээ судалгааны ажил явуулах, улсын тусгай хамгаалалттай болон байгалийн үзэсгэлэнт нутаг, түүх соёлын дурсгалт газраар аялал жуулчлал, зугаалга зохион байгуулахад эрхийн зөвшөөрөл олгох журам” баталсан Байгаль орчны хяналтын улсын хорооны 1992 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Тогтоол, тушаал хүчингүй болгох тухай тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 1997 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 18 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                            САЙД                                               Ц.АДЪЯАСҮРЭН


                                                         1997 оны 7 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 1025 дугаарт бүртгэсэн.