A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/182

Хүнс, хөдөө аж ахуйн сайд /хуучин нэрээр/-ын 1995 оны зарим тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:

1. "Журам батлах тухай" 1995 оны 5 дугаар 20-ны өдрийн А/43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам"-ын 17 дах хэсгийн 2 дах заалт, 25, 26 дах хэсгийг; мөн тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад мөрдөх ургамлын хорио цээр, эрүүл ахуйн нийтлэг журам"-ын 3 дугаар бүлэг, 5 дугаар бүлгийн 2 дах заалтыг; "Шинжилгээний тухай" 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/59 дүгээр тушаалын 3 дугаар хэсгийн "б" заалт, 4 дүгээр хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. "Журам батлах тухай" 1995 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/43 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тариалангийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад мөрдөх ургамлын хорио цээр, эрүүл ахуйн нийтлэг журам"-ын 4 дэх хэсгийг "Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа тухайн нутаг дэвсгэрийнхээ ургамлын хорио цээр, эрүүл ахуйн байгууллагаар үзлэг, шинжилгээ хийлгэж зөвшөөрөл авсан байна" гэж; мөн "Журам заавар батлах тухай" 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/66 тушаалын 2 дах хавсралтын 2.6 дах хэсгийн "а" заалтыг "Мал эмнэлгийн гэрчилгээ /сертификат/ нь Олон улсын болон Монгол улсын эрх бүхий байгууллагаас гадаад оронтой мал эмнэлэг хорио цээрийн чиглэлээр байгуулсан гэрээ, хэлэлцээрт заагдсан нөхцөл, шаардлагыг хангасан байна" гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /н.Хорлообаатар/-д үүрэг болгосугай.

1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 1316 дугаарт бүртгэсэн.