Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 164



Байгаль орчны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 90/167/127 дугаар хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Байгаль орчны сайдын “Журам батлах тухай” 2001 оны 218 дугаар тушаалд 4 дүгээр хавсралтыг нэмж оруулсугай.


2.Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан


“Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын Газар ашиглах, зөвшөөрөл олгох гэсэн 3 дугаарт бүлэгт:


3.8. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгоход батлуулах байршлын схемийг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсээс авч, мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөл, дүгнэлт гаргуулна.


3.9. Тусгай хамгаалалттай газар нутагт баригдах барилга, обьектын барилгын зургийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хянуулах ба төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй байрлалд дэд бүтцийн асуудлыг газар ашиглагч байгальд халгүй аргаар шийдэж, ажлын зургийг холбогдох хамгаалалтын захиргаагаар хянуулна гэсэн заалтыг нэмж оруулсугай.


3. Дээрх оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс /Б.Баярмагнай/, холбогдох хамгаалалтын захиргаадад үүрэг болгосугай.


                                                                                                САЙД           У.БАРСБОЛД


                                          2003 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2283 дугаарт бүртгэсэн