A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ФИЗИОЛОГИЙН НОРМЫГ БАТЛАХ ТУХАЙ 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2008 оны 12 дугаар сарын 04 -ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ФИЗИОЛОГИЙН НОРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Эрүүл мэндийн тухай" хуулийн 8.1.3, "Хүнсний тухай" хуулийн 5.1.7-р заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 242-р тогтоолын 8-р зорилт болон Хүнсний аюулгүй байдлыг хангах жилийн хүрээнд Монгол Улсын өгсөн чиглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм"-ын хоол хүнсээр авбал зохих г, үндсэн шимт бодис, эслэгийн хоногийн хэрэгцээг нэгдүгээр хавсралтаар, хэрэщээг хоёрдугаар, эрдэс бодисын хэрэщээг гуравдугаар, хүнсний хоногийн хэрэгцээний жишиг хэмжээг дөрөв ба тавдугаар, орлуулан хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг зургадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хоол тэжээлийн физиологийн нормыг холбогдох яам, газруудын албан хэрэгцээнд зориулан хүргэхийг Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газар (Ц.Бүжин)-т даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын 1997 оны А/319 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.