Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН ЗААГИЙГ БАТЛАХ ТУХАЙ

/Жагсаалтаас хассан/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ХИЛИЙН ЗААГИЙГ БАТЛАХ ТУХАЙ


2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 261



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн б-д заасныг үндэслэн ТУШААХ нь:


1.Хар ус нуур, Хан хөхий - Хяргас нуур, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын дотоод бүсийн хилийн заагийг 1 дүгээр хавсралтын, Хар ус нуур, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн хилийн заагийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Дотоод болон орчны бүсийн хилийн заагийг нь тогтоогдсон байгалийн цогцолборт газруудын хилийн заагийг газар дээр нь тэмдэглүүлж, горим дэглэмийг мөрдүүлэх арга хэмжээ авахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс /М.Мандах/, Хар ус нуур орчмын улсын тусгай-хамгаалалттай газар нутгийн хамгаалало?ын захиргаа /Ю.Сувдчимэг/, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа /М.Анхбаяр/, Алтай таван богдын Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаа /А.Атай/, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын "Хустай" төв/Н.Банди/-д тус тус даалгасугай.


САЙД У.БАРСБОЛД


Улсын бүртгэлийн 2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2859 дугаарт бүртгэгдсэн.