A

A

A

Бүлэг: 1979

/аймгийн ЗД-ын 2018 оны А/41 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 195 Улиастай

ЗАРИМ СУМДЫГ ХИЛИЙН БҮСЭД ХАМААРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 26 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон хилийн бүсэд оруулж өгөхийг хүссэн Асгат, Баянхайрхан сумдын Засаг дарга нарын хүсэлт, ХЦ-ийн 0277 дугаар ангийн захирагчийн саналыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Улсын хилийн шугамаас 85 км-т орших Асгат, 91км-т орших Баянхайрхан сумдыг хилийн бүсэд хамааруулсугай.

Хоёр.Хилийн бүсэд хамаарах Асгат, Баянхайрхан сумдын иргэдийг Монгол, ОХУ-ын хилээр нэг удаа нэвтрэх эрхийн үнэмлэхээр зорчих эрх олгохыг Тамгын газрын дарга /Ө.Дашлхүндэв/-т зөвшөөрсүгэй.

Гурав. Хилийн тухай хуулийн заалт нэг бүрийг чанд сахин биелүүлж байхыг Асгат сумын Засаг дарга /Ч.Алтанцэцэг/, Баянхайрхан сумын Засаг дарга /Д.Цэндсүрэн/ нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ