A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦАГААН ЗЭЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АГНАЛТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ /БОАЖС-ын 2017 оны А/80-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2017 оны А/80-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЦАГААН ЗЭЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АГНАЛТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62/157

Аймаг, орон нутгаас 2000 онд үйлдвэрлэлийн зориулалтаар цагаан зээр агнах талаар ирүүлж байгаа санал, хүсэлтийг хүлээн авч Ан агнуурын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Цагаан зээрийн нөөцийг тогтоох агнуур зохион байгуулах ажил сүүлийн жилүүдэд хийгдээгүй тул 2000 онд үйлдвэрлэлийн зориулалтаар цагаан зээр агнахыг хориглосугай.

2. Цагаан зээрийн тоо, толгойг тогтоох, тэдгээрийн нөөц тархац, агнуур зохион байгуулалтыг сайжруулах талаар олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас тусламж дэмжлэг авах боломжийг судлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/, Хамтын ажиллагааны хэлтэс /Н.Оюундарь/-т даалгасугай.

САЙД У.БАРСБОЛД