Хэвлэх DOC Татаж авах
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ


1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 275



Эрдэм шинжилгээний болон Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. Эрдэм шинжилгээний болон Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


2. Эрдэм шинжилгээний болон Дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд жил бүрийн эцэст үнэлгээ өгч Гэгээрлийн сайдын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Л.Баттулга)-т даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Шалгуур үзүүлэлт батлах тухай" Гэгээрлийн сайдын 1998 оны 256-р тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД А.БАТТӨР


1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 1502 дугаарт бүртгэсэн.