A

A

A

Бүлэг: 1979

/Завхан аймгийн ЗД-ын 2017 оны А/416 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 4 дүгээр Дугаар 63 Улиастай

сарын 13-ны өдөр

ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Хэвлэмэл хуудас хэрэглэх, хэвлүүлэх үлгэрчилсэн журмыг нэгдүгээр хавсралтаар, хэвлэмэл хуудасны дугаарт орох төрийн архивын хөмрөг үүсгэгч байгууллагын индексийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү захирамжийн биелэлт, явцад хяналт тавьж тодорхой арга хэмжээ авч байхыг Хууль зүйн хэлтсийн дарга /Д.Уртнасан/-д даалгасугай.

Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын 2001 оны 311 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА П.ГАНСҮХ